Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Зориг: 100 мянган машины гэрлийг солино

М.Баасандэлгэр
2018 оны 1 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг

Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх талаар АТҮТ-ийн Судалгаа хөгжил, чанарын удирдлагын газрын дарга Н.Зоригоос тодрууллаа.

-Их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх нь хэр ач холбогдолтой вэ?

-Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн газар, авто засварын газрууд хамтран баруун талдаа буюу буруу жолоотой автомашины гэрлийг зөв талд нь тусгах ажлыг хийхээр бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

Улсын хэмжээнд 250 мянга орчим буруу талдаа жолоотой автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүний 100 мянгынх нь гэрлийг энэ ондоо багтааж солино. Цаашид 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа засварын газруудтай хамтран орон нутгийн автомашинуудын гэрлийг солихоор төлөвлөж байна.

-Автомашины гэрлийг хэзээнээс сольж эхлэх вэ?

-Энэ сарын 8-наас эхлэн нийслэлийн техник хяналтын үзлэгийн төвүүдэд ойрын гэрлийг солих ажлыг хийж эхэлнэ. Энэ ажлыг хийхэд стандартын дагуу тусгай бэлдэц, технологи гаргасан байгаа. Мөн гэрэл солих инженер, засварчин, ажилчдыг сургалтад хамруулж байна. Жолооч техникийг үзлэгт орохдоо эсвэл өөрт ойрхон техник хяналтын үзлэгийн төв дээр очиж ойрын гэрлээ солиулах боломжтой.

Зураг