Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөлд Монгол Улсын иргэнийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зохицуулалт бүхий шинэ зүйлийг дараахь байдлаар хуульд нэмж оруулахаар тусгасан байна.
Үүнд:
Хавдрын байдлаас хамаарч хорт хавдарт өртөж буй нас харилцан адилгүй байна.
Түүнчлэн хуулийн төсөлд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг хуульд заасны дагуу хамруулах үүргийг эрүүл мэндийн байгууллагад, үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар тусгасан аж.
Харин иргэн үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлолт хугацаанд хамрагдах үүрэгтэй байхаар, товлосон хугацаанд үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаагүй иргэн дараагийн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээний болон нарийн оношилгооны зардлыг өөрөө хариуцдаг байхаар хуульчлахаар хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн “Даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэсэн 9 дүгээр зүйлд “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог нэмэж оруулах”-аар, харин хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамрагдаагүй даатгуулагчийн дараагийн эрт үзлэг, шинжилгээний болон нарийн оношилгооны зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй байхаар тус тус тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.