Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлалаа

www.ulaanbaatar.mn
2018 оны 1 сарын 4
ulaanbaatar.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020  оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлалаа.   

“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг иргэн, төр, хувийн хэвшлийн байгууллагын саналыг тусган боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар батлуулах юм.

Мөн энэ хүрээнд нийслэлийн тохижилт, бүтээн байгуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог хангах зорилгоор “Манай хороо-Миний гудамж” аяныг 2018 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл өрнүүлж, нийслэлийн өдрийн өмнө дүгнэхийг Ерөнхий менежер, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав. 

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарч, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж, ажлын явц, үр дүнг улирал тутам Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд үүрэг болгосон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.