Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Монголбанкыг бид аль болох Засгийн газраас хараат бус байлгах шаардлагатай

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны тухай хуулийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монголбанкны удирдлагуудын цалингийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. "Монголбанк төсвөөс санхүүждэггүй. Банкны төсвөө өөрсдөө батлаад дотроо шийдээд явдаг гэж би ойлгоод байгаа.  Цалингийн дээд хэмжээнд хязгаар тавина уу гэхээс бусад жишигт ямар байдгийг гайхаад байна. Бид төсвийн албан тушаалтан шиг явчих юм бол хараат бус байдалд нөлөөлнө. 

Дээрээс нь Засгийн газраасаа тусгай үйл ажиллагаа явуулах ёстой. Монголбанк төрийн мөнгөний авдрыг барьж байгаа газар л даа.  Шууд төсвөөс санхүүждэг маягаар өгвөл энэ хэцүү болно. Хуулийн зарчим алдагдах гээд байна. Бид аль болох Засгийн газраас хараат бус байлгах шаардлагатай. УИХ-ын дэргэд байдаг байгууллага гэдэг чинь тийм учиртай" гэв.