Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Новак Жокович Австралийг зорих уу?

SPS телевиз
2018 оны 1 сарын 4
SPS
Зураг зураг

Өдгөө 30 нас хүрч буй дэлхийн чансааг тэргүүлэгч асан, их дуулгын 12 түрүү хүртсэн Сербийн теннисчин Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээнд оролцож магадгүй байна. Тэрбээр энэхүү тэмцээний ганцаарчилсан төрөлд зургаан удаа түрүүлсэн дээд амжилтыг Австралийн домогт теннисчин Рой Эмерсоны хамт эзэмшдэг юм.

Серби залуу тохойны бэртлийн улмаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд ямар нэг тэмцээнд оролцож чадаагүй юм. Серби залуу энэ сард эхлэх Австралийн нээлттэй тэмцээнээс өмнө хоёр ч үзүүлэх тэмцээнд оролцож ногоон тивийг зорих эсэхээ шийдэх аж.

Харин Мельбурны талбайд гурвантаа их шөвөгт шалгарсан дэлхийн чансааны 22 дугаарт бичигдэж буй Японы теннисчин Кей Нишикори Австралийн нээлттэй тэмцээнийг албан ёсоор өнжихөөр болжээ. Түүний хувьд бугуйны бэртлийн улмаас өнгөрсөн наймдугаар сараас хойш тэмцээнд оролцоогүй бөгөөд таван сет тоглоход бэлэн биш хэмээн үзсэн байна.

Зураг