Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төвийн нээлт болно

ikon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 102 тоотод

10:00 цагт Гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төвийн нээлтийн үйл ажиллагаа болно.

МҮЭ-ийн холбооны байранд

11:00 цагт Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах, тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдсэнийг эсэргүүцэж МҮЭ-ийн холбоо нэгдсэн байр сууриа илэрхийлэх хэвлэлийн хурал болно.

Барилга Хот Байгуулалтын Яаманд

11:20 цагт Зүүн говийн цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэх ажлын гэрээнд Азийн Хөгжлийн Банк, БХБЯ гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

MN Мэдээллийн төвд

12:00 цагт "Оффшор авлигын эсрэг үндэсний хөдөлгөөн"-өөс Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолтой холбогдуулан мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд

15:00 цагт Бүтээлч, судлаач Д.Баярцэцэгийн цувралаар толилуулж буй “МОД III” үзэсгэлэнгийн нээлт болно.