Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

2018 онд төлөвлөсөн зорилгодоо хүрэх ЗУРГААН АРГА

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сар бол шинэ оны зорилтуудаа тодорхойлж, төлөвлөхөд маш тохиромжтой хугацаа гэж Forbes сэтгүүл онцолжээ. 

Үүний тулд та өнгөрсөн онд ямар амжилтууд гаргасан, цагаа юунд зарцуулснаа бодож, шинэ ондоо юу хийж бүтээмээр байгаагаа эргэцүүлэн, зорилго, зорилтоо тодорхойлоорой.
 
Ингээд 2018 онд төлөвлөсөн зорилго, зорилтоо хэрхэн биелүүлэх талаар дараах зөвлөгөөг хүргэе.

1. Үнэхээр амжилтад хүргэхийг хүсэж буй зорилгоо тодорхойл

Ихэнх хүмүүс аав, ээж, найз нөхдийнхөө зөвлөгөөг дагаж, гадны нөлөөтэй зорилгоо тодорхойлох нь бий. Зарим хүн зорилгоо тодорхойлж чаддаггүй. 

Өөрийн амьдралд үнэхээр хүсэж буй зүйлээ олж мэдэх шилдэг арга бол урт жагсаалт бичих юм. Толгойд орж ирсэн, хийхийг хүсдэг санаа болгоноо бичих хэрэгтэй. Дараа нь тэдгээрээс чамд хамгийн их урам зориг өгч буй, биелүүлэхийг хүсэж буй зорилтоо дугуйлаарай.

Дараа нь, энэхүү жагсаалтаасаа өөрийн хийх ёстой эсвэл хийхийг хүсэж буй том төслөө олж жагсаа.

2. Зорилгодоо хүрэх алхмуудаа тодорхойл

Энэ нь тавьсан зорилгодоо хүрэх жижиг алхам, зорилтуудыг дэвшүүлнэ гэсэн үг юм. Жишээ нь ирэх онд Англи хэлний түвшингээ ахиулах зорилго тавьсан бол өдөрт доод тал нь хоёр цагийг зарцуулна, жингээ хасах зорилт тавьсан бол зөв хооллож хэвших, тогтмол дасгал хөдөлгөөн хийх гэх мэтчилэн бодит алхам хийж, түүндээ цаг гаргах хэрэгтэй.

3. Бусдад хуваалцах

Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хуваалцах нь зорилгодоо хүрэх хамгийн сайн арга замуудын нэг юм.

Мэдээж, дутагдалтай талаа бусдад ярих эвгүй.  Гэхдээ ингэснээр та сайн зөвлөгөөг авч чадна. Магадгүй, таны сонсогч өмнө нь адил зорилготой байсан байж болно. Тэгвэл тэд танд тэрхүү зорилгод хүрсэн туршлагаасаа хуваалцана. 

Хүмүүст зарлах тусам үүнийг хийхгүй бол болохгүй гэсэн бодол төрж, өөрийгөө дайчилдаг сайн талтай.

4. Зорилгодоо хүрэхийн тулд илүү их зорилго тавь

Билл Гейтс нэг удаа "Ихэнх хүмүүс нэг жилийн дотор юу хийж чадахаа мэддэг, харин 10 жилийн дараа юу хийсэн байхаа мэддэггүй" гэж хэлсэн байдаг.

Хэрэв таны зорилго маш том бол, ихэнх хүмүүс зорилгоосоо ухардаг, болихоор шийддэг. 

Гэхдээ үүний оронд магадгүй та төлөвлөгөөгөө өөрчлөөд үзэх хэрэгтэй. Жишээ нь, дарга болох зорилготой гэж бодъё. Энэ бол сайхан зорилго, гэхдээ хэрэв та дөнгөж ажилд орсон нэгэн бол энэ нь маш том юм. Зүгээр сууж байгаад л, нэг л өдөр дарга болчихгүй шүү дээ. Тиймээс та том зорилгодоо хүрэхийн тулд жижиг зорилт, төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. 

5. Өөрийгөө зорилгодоо хүрч буйгаа төсөөл

Жишээ нь та энэ жил Лондонгоор аялах зорилго тавьсан бол онгоцны билет авчихсан, явж байна гэж төсөөл. Чи л өөртөө итгэж, эерэг байх нь чухал.

6. Зорилгодоо хүрсэн байх цаг хугацааг тодорхойл

Хугацаагаа мэддэг байх нь амжилтад хүрэх гол түлхүүр. Ингэснээр таны зорилго илүү тодорхой болж, та яаралтай эхлэх хэрэгтэй гэдгээ ухамсарлах болно.

 

Эх сурвалж: Forbes