Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн YouTube од амиа хорлогчийн цогцсыг үзүүлсэндээ уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Аокигахарагийн ой шугуйд

Японы иргэдийн амиа хорлохоор хамгийн их очдог ойд бичигдсэн дүрсийг онлайн сүлжээнд байрлуулсандаа Америкийн YouTube од Логан Пол уучлал гуйжээ.

Тэрээр өнгөрсөн Ням гарагт Фүжи уулын ойролцоох Аокигахарагийн ойд найз нарын хамт аялж явах замдаа модноос дүүжлэгдсэн цогцостой тааралдаж, дүрс бичлэгийг нь тараасан юм. Логан дүрс бичлэгээ устгасан боловч хуулбарууд нь сүлжээнээс бүрэн арилаагүй байгаа ажээ.

Дүрс бичлэгт тэр цогцосоор даажигнаж, хошигнож байгаа нь интернэт хэрэглэгчдийг бухимдуулсан байна.

Хүмүүсийг амиа хорлохоос сэргийлэхэд тустай гэж бодон дүрс бичлэгийг хийсэн, харин хандалт нэмэгдүүлэх зорилгогүй байсныг Логан Пол мэдэгдэлдээ тайлбарлажээ.

 Түүний YouTube суваг 15 сая дагагчтай юм. Энэ явдлаас болоод Полын дагагчдын тоо цөөрч магадгүй болоод байгаа гэнэ.

Япон улс амиа хорлолтын түвшингээр дэлхийд дээгүүрт бичигддэг ба жилд 21,000 гаруй тохиолдол бүртгэгддэг гэж засгийн газрын тоо баримтад өгүүлжээ.

Мөн амиа хорлох явдлыг шашны номлолд нь буруутгадаггүйтэй холбоотой гэж зарим судлаач үздэг. Японы соёл урлагт харакири буюу сэппүкү хэмээх нэр хүндийн төлөө амиа хорлох үйлдлийг ихээр үзүүлдэг, бахархал болгодог юм.

Фүжи уулын ой шугуйд хүн төөрч, сураггүй алга болохдоо амархан тул амиа хорлогчдийн зорих гол газар болдог байна.

 

Эх сурвалж: Japan Today