Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Sharp компани нарны эрчим хүчээр ажиллах зөөврийн цэнэглэгч зах зээлд гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Японы Sharp компани өөрийн өндөр бүтээмжтэй Blacksolar нарны эрчим хүч үүсгэгч хавтанг ашиглан зөөврийн төхөөрөмж цэнэглэгч үйлдвэрлэжээ.

Үүнийг ашиглан хөдөө аялалын замд, хотоос гадна зохиогдох арга хэмжээнд, гамшгийн нөхцөлд гар утас зэрэг төхөөрөмжүүдийг цэнэглэх боломжтой.

Цэнэглэгчийн татвар нэмээгүй үнэ нь 980,000 иен байх гэнэ. Зөвхөн захиалгын дагуу жилд 1,000 ширхгийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа Sharp зарлажээ.

Дээд тал нь 150W чадал гаргах нарны эрчим хүчний хавтан, гурван ширхэг 12V, 38Ah баттерей бүхий цэнэглэгч нь нарны гэрэл бага орчинд, шөнийн цагаар ч ашиглагдах боломжтой.

Бүрэн цэнэгтэй үедээ 120 ширхэг гар утас, таблет зэрэг жижиг төхөөрөмж цэнэглэж чадах гэнэ. Дөрвөн ширхэг USB порт суурилагдсан юм байна.

Энэ бүтээгдэхүүнийг аялал жуулчлал, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулагч компаниуд голлон хэрэглэнэ гэж тооцоолжээ.

 

Эх сурвалж: Nikkei