Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлэх хуулийн хугацаа эхэллээ

Б.Ану
2018 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Авлигатай Тэмцэх Газрын үндсэн чиг үүргийн нэг болох нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа улс орон даяар эхэллээ.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар мэдүүлэг гаргагчид нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлсэн байна. 

Мөн мэдүүлэг гаргагч болон төрийн байгууллагын удирдлагууд, мэдүүлгийг бүртгэж, хянаж, хадгалах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ.