Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Шинэ нисэх буудал энэ онд АШИГЛАЛТАД ОРНО

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн сумын “Хөшигийн хөндий”-д баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.

Шинэ нисэх буудлын барилга, бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай явж байна. Энэ талаар Ж.Бат-Эрдэнэ сайд “Нисэх буудлынхаа үйл ажиллагаатай танилцлаа. Энэ маань нэлээн хэдэн жилийн нүүр үзэж байна. Бид энэ жилдээ ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Менежментийн тал дээр Япон, Монголын хамтарсан баг ажиллуулах гэж байна. Бид 30 гаруй жилийн хугацаатай ашиглалтын гэрээ хийхээр төлөвлөж байгаа. Концессын буюу түрээсийн гэрээ хийж нийт Японоос авсан зээлээ буцааж төлөх, ашигтай ажиллах зорилго тавьж байна” гэв.

Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар
 
Манай улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа билээ. Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар юм. 

Энэ өдрөөс зээл эргэн төлөлтийн хугацаа эхэлж, 10 жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээл төлөөгүй. Харин энэ оноос чөлөөлөгдсөн зээлийн хугацаа дуусч, эхний эргэн төлөлт буюу 20 тэрбум төгрөгийг төлөхөөр эхэлж байна. Уг асуудал ЗТХЯ, ИНЕГ, Сангийн яам, Засгийн хурлаар яригдаж байна гэж Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэн онцолж байв.

2018 онд хийгдэх ажлуудын талаар Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбат “Нисэх буудлыг ашиглалтад оруулахаас өмнө нэг жилийн хугацаанд туршилтын ажил хийдэг. Бид туршилтын ажлыг аль болох богино хугацаанд хийж 2018 ондоо ашиглалтад оруулах зорилготой байна.

Бүтээн байгуулалтын хувьд Монголын талын нэмэлт ажлууд анхны зураг төсөв дээр нэмэгдсэн. Үлдэж байгаа хөрөнгө мөнгөөр бид агаарын хөлгийг хадгалах ангарыг байгуулахаар төлөвлөж байна.

Барилгын ажлаа харвал анхны үндсэн гэрээний ажил 100 хувь биелсэн, нэмэлт гэрээний ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Барилгын тал дээр асуудал алга. Харин ашиглалтын тал дээр хийгдэх ажлууд бий.

Төслөөс хэмнэсэн 40 гаруй сая ам.доллараар бид үлдсэн бүтээн байгуулалтуудыг хийж байна” гэдгийг онцолж байв.

гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг