Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ" гэх худал мэдээллийг тараажээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн сүлжээнд өнгөрөгч долоо хоногт “Хятадад хүүхдийг хөлдөөж, эд эрхтэнийг нь зарах гэж байсныг илрүүллээ” гэх тайлбартай бичлэг цацагдсан.

Уг бичлэгийн талаар тодруулахад БНХАУ-ын “Shun li da shijian” цахим хуудаст “Хятадын Гуанжоу мужид хамаатныдаа ээжийнхээ хамт очсон бяцхан хүү 2017 оны долоодугаар сарын 17 ны өдөр усанд живж нас баржээ. Зуны халуунд хүүгийн цогцсыг муудахаас урьдчилан сэргийлж ээж нь хөлдөөгч хайрцагт мөсөөр хучиж, Хөбэй мужид байх гэртээ авчирсан. Энэ асуудлыг Хөбэй мужийн Залуучуудын сонинд анх нийтэлснээр бичлэг болон мэдээлэл нь олон нийтэд хүрсэн байна. Удалгүй энэ үйл явдалтай холбоотой 1 минут 29 секундын бичлэг ч мөн цацагдсан. Хятадын цахим хуудсуудаар ч энэ асуудлыг дэврээж бичлэгийг шэйр хийн олон нийтэд түгээн хүүгийн гэр бүлд тохиолдсон сэтгэлийн хөндүүрийг сэдрээхгүй байхыг уриалжээ. Үүнтэй холбоотойгоор Хөбэй муж болон Хунан мужийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үнэн мөнийг олж тогтоосон байна” гэж мэдээлжээ.

https://www.facebook.com/policemng/videos/832965000243407/
Иймээс олон нийтийн сүлжээнд эх сурвалж нь тодорхойгүй, худал мэдээллийг түгээх, олон нийтийг айдас, түгшүүрт автуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ