Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японд шинэ жилийн үеэр бялуунд хахаж амиа алдагсдын тоо хоёр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Шинэ жилийн баяраар зооглодог уламжлалт цагаан будааны бялуунд хахсан хоёр хүн амиа алдаж, 13 хүн эмнэлэгт хэвтсэн хэрэг Японд гарсан байна.

Жил бүр ийм шалтгаанаар хүмүүс амиа алддаг тул эрх баригчид урьдчилан анхааруулга гаргадаг ажээ.

Мочи нэртэй бялуу нь зөөлөн нялцгай, удаан зажилж идэх шаардлагатай байдгаас ийм эмгэнэлт хэрэг гарахад хүргэдэг байна. Боловсруулах явцад будаа нь наалдамхай болдог тул залгихаасаа өмнө удаан зажлах хэрэгтэй байдаг гэнэ.

Тиймээс хүүхэд, хөгшдөд идэхэд хэцүү хоолонд тооцогддог ажээ. Хэрвээ дутуу зажилж, залгивал наалдамхай бялуу хоолойд гацаж амьсгал боодог байна.

Японы хэвлэлд мэдээлснээр мочи бялуунд хахаж, эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 90 хувь нь 65-аас дээш насныхан байдаг ажээ.

Аманд нэг мөсөн багтахгүй том хэмжээтэй бялууг аль болох жижиглэн хувааж идэхийг эрх баригчид жил бүр анхааруулдаг ч хахаж нас барах явдал шинэ жилээр тасардаггүй гэнэ.

2014-өөс 2015 онд шилжих шинэ жилээр 9 хүн нас барж дээд хэмжээндээ хүрсэн бол 2016 онд нэг хүн, 2017 онд хоёр хүн амиа алдаж байжээ.

 

Эх сурвалж: BBC