2018/01/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,431.51₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-26°
01:00
S32
-28°
02:00
S32
-28°
03:00
S32
-29°
04:00
S32
-31°
05:00
S32
-31°
06:00
S32
-29°
07:00
S32
-29°
08:00
S32
-29°
09:00
S32
-28°
10:00
S32
-27°
11:00
S32
-25°
12:00
S32
-22°

ИНФОГРАФИК: Монголын мал сүрэг 100 жилийн дотор ДОЛОО ДАХИН өсжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн Хорооноос "2017 оны мал тооллогын урьдчилсан дүнг" шинэ оны өмнө танилцуулсан билээ. Урьдчилсан дүнгээр гарсан ОНЦЛОХ зургаан өөрчлөлтийг хүргэж байна.

1. Малын тоо 66.2 сая толгой болж, хамгийн дээд хэмжээндээ хүрлээ

Манай улс 1918 онд анх удаа малаа тоолж байсан бөгөөд түүнээс хойш малын тоо анх удаа 66.2 сая толгойд хүрсэн байна. Энэ нь 2016 оныхоос 4.6 саяар нэмэгдсэн үзүүлэлт аж. 

График 1, 1918-2017 он хүртэлх малын тоо, толгойн өсөлт, бууралт

2. Малын тоо 5 төрөл дээр өсөв 

2017 онд малын тоо 5 төрөлдөө өссөн үзүүлэлттэй байна. Нийт мал сүргийн дотор хонь 45.5 хувь, ямаа 41.3 хувийг эзэлж байна. 4 бог мал тутмын 3 нь хонь, 1 ямаа гэж өсгөн үржүүлж байсан бол одоо 2 хонь, 2 ямаа болсон байна. Энэ нь бэлчээрт сөргөөр нөлөөлж байгаа аж.

График 2, Малын тоо 5 төрөлд өссөн үзүүлэлт

3. Өвөрхангай аймаг малын тоогоор тэргүүлэв

Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Төв, Баянхонгор аймгууд малын тоогоороо тэргүүлсэн байна.

​Адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол, тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүлжээ.Үүнийг та доорх графикаас харна уу.

График 3, Малын тоо, аймаг, нийслэлээр, мянган толгой 

4. Нийт мал сүргийн дотор хонь хамгийн их хувийг эзэлж байна

Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 45.3 хувь, ямаа 41.6 хувийг эзэлж байна.

2016 оныхтой харьцуулж үзвэл: ямааны эзлэх хувь 0.5 пункт, үхрийнх 0.2 пунктээр буурч, хониных 0.7 пунктээр өсч, адуу, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.

График 4, Мал сүргийн бүтэц

5. Олон малтай өрхийн тоо нэмэгдэж байна

Малтай өрхийн тоо 228.9 мянгад хүрсэн бөгөөд энэ нь 2016 оныхоос 2.3 хувиар өссөн үзүүлэлт аж. 200 хүртэл малтай өрх 2016 оныхоос 1.8 пунктээр буурчээ. Бага малтай өрхийн тоо буурч, их малтай өрхийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Эндээс харахад олон малтай өрхийн тоо нэмэгдэж байна.

График 5, Малтай өрхийн тоо

6. Шинээр малтай болсон өрхийн тоо өсжээ

2017 онд шинээр малтай болсон өрх 17 мянга байна. Баруун бүсээс бусад бүсэд шинээр малтай болсон өрхийн тоо өсжээ.

 

 

x