Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт хийх саналыг Сөүл Пёньянд тавилаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газрын нэгдлийн асуудал хариуцсан сайд Чо Мюн Гён хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг нэгдүгээр сарын 9-нд хилийн Панмунжом тосгонд зохион байгуулах саналыг Пёньянд тавьж байгаагаа өнөөдөр зарлалаа.

Өчигдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээндээ Сөүлтэй яриа хэлэлцээр сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэр бас хоёрдугаар сард болох Пёнчаны өвлийн олимпийн наадамд Хойд Солонгосын тамирчдыг оролцуулах сонирхолтой байгаагаа дуулгасан байна.

“Бид уулзалт болох газар, хөтөлбөрийг зөвшилцөхөд бэлэн” гэж Чо сайд өнөөдрийн хэвлэлийн хурал дээр хэлжээ.

Мөн Пёньянд тавьсан санал дээр АНУ-ын талтай ойр хамтран ажиллаж байгаагаа сайд мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times