Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Дулам: Анх МУИС-тай холбогдож байсан үеэс хойш хагас зуун жил өнгөрчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Сургуулийн зарим багшийн хөдөлмөр, бүтээлийг шинэ оны зааг дээр төр засгаас үнэлэн төрийн дээд цол, одон, медалиар шагнасан билээ. МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар болон МУИС-ийн удирдлагууд шагнагдсан багш нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар “Манай сургууль багш нараараа үргэлж бахархдаг. 2017 онд сургууль маань 75 жилийн ойгоороо Сүхбаатарын одонгоор шагнагдсан бол өнөөдөр та бүхэн түүний үргэлжлэл болж төрийнхөө хүндэтгэл, хишгийг хүртлээ” гээд эрдэм, бүтээлийн их амжилтыг хүсэв.

Монгол Улсын Ардын багш С.Дулам “Анх МУИС-тай холбогдож байсан үеэс хойш хагас зуун жил өнгөрчээ. МУИС бол оюун мэдлэгийг түгээгч эрдмийн уурхай билээ. Миний бие оюун сэтгэлдээ буй бүхнээ их сургуульдаа зориулан ажиллах болно” хэмээв.

Монгол Улсын Ардын багш цолоор С.Дулам, Монгол Улсын Гавьяат багш цолоор Н.Тунгалаг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор С.Шаарийбуу, А.Эрдэнэцогт нар, Алтангадас одонгоор Л.Чулуунбаатар, Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Амарсанаа, Б.Алтанцэцэг, С.Энхмэнд нар шагнагдсан байна.