Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ хиймэл дагуул шинэчлэгдсэн ДДЭШ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 1 сарын 2
Сурталчилгаа

2017 оны Харилцаа холбооны салбарын “Онцлох үйл явдал” бол яахын аргагүй сансрын хиймэл дагуулын олон суваг дамжуулагч ДДэш компани өөрсдийн захиалан хөөргөсөн шинэ хиймэл дагуул руугаа шилжсэн явдал байлаа.

 

2017-10-30-нд НАСА-гийн хөөрөх тавцангаас Space X-ийн дахин ашиглагдах Falcon 9 пуужин хөөрсөн юм. Уг пуужин нь ДДэш-ийн захиалгаар хийлгэсэн зөвхөн Монгол Улс руу чиглэсэн цацраг бүхий KT-Sat-5A загварын хиймэл дагуулыг тээвэрлэн сансрын орбитод гаргасан юм.

 

ДДэш болон KT-Sat компанийн хооронд 2 жилийн турш хийгдсэн гэрээ хэлцэл ийнхүү хэрэгжиж Монгол Улс өөрийн улс руу чиглэсэн харилцаа холбооны хиймэл дагуултай боллоо.

Энэ нь сансрын хиймэл дагуул ашиглан үйлчилгээгээ явуулдаг компанийн хувьд 10-15 жилд тохиолддог түүхэн үйл явдал билээ. Ийнхүү хиймэл дагуулд Монгол Улс руу чиглэсэн цацрагийг тусгайлан захиалж хийлгэснээр ДДэш-ийн хэрэглэгчдэд телевиз үзэх шинэ эрин эхэлж байна. Энэ үйл явдалтай давхцуулан ДДэш компани лого болон уриа үгээ шинэчилсэн байна.


ДДэш компани шинэ хиймэл дагуул руу шилжсэнээр гарах шинэчлэлт, сайжруулалтуудыг тус компанийн удирдлагууд танилцуулсан юм.

 

Монголын хамгийн том, телевизийн олон суваг дамжуулагч ДДэш-ийн хэрэглэгчид 2018 оноос

  • Илүү өндөр дохио, чанартайгаар зурагтаа үзнэ. Цас, бороо гэх мэт байгалийн үзэгдлийн нөлөөнд өртөх магадлал буурч, дохио чанар 30%-аар өснө.
  • Илүү олон HD суваг хүлээн авна. Гадаадын 30, Монголын 20 гаруй сувгийг дуу дүрсний өндөр чанар болох HD-ээр хүлээн авна.
  • Илүү өргөн сонголттойгоор кино, контентооо үзнэ. Ази, Холливуд, Монгол кино багцууд болон HBO HD суваг үзэх боломжтой.
  • Илүү авсаархан буюу 45 диаметртэй антеннтай болно.
  • Орон нутгийн ТВ-ын сувгуудыг оруулна.

Эдгээр үйлчилгээг хүргэх программын шинэчлэлийг оноос өмнө хийж эхэлсэн ба өрх бүр тавган антенны дурангаа сольсноор үйлчилгээгээ авах болно.

Шинэчлэл хийгдэж, үйлчилгээ нэмэгдэж байгаа ч үндсэн үнийн тарифт өөрчлөлт орохгүй бөгөөд цаашид интернэтийн үйлчилгээ, аялал амралт зугаалгын үеээр хөдөө хээр автомашиндаа зурагтаа үзэх, хүссэн кино, контентоо хадгалж үзэх зэрэг олон боломжуудыг хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна гэж тус компанийн удирдлагууд мэдэгдсэн юм.

Илүү дэлгэрэнгүй:

ДДэшТВ ХХК-ийн дэд захирал Ц.Пүрэвдоржийн ярилцлага

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.