Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дагестаны шашны зүтгэлтэн эмэгтэй бие даан нэрээ дэвшүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дагестаны шашны тэргүүний эхнэр, ислам шашны сэтгүүлийн эрхлэгч Айна Гамзатова 2018 онд болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэхээр бичиг баримтаа Оросын Сонгуулийн Төв Хороонд өчигдөр хүргүүлжээ.

Түүнийг Дагестаны 542 иргэн Махачкала хотод болсон хуралдаанаараа ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдсэн байна.

Сэтгүүлч, зохиолч, шашны зүтгэлтэн Айна Гамзатова нь 1971 оны аравдугаар сарын 1-нд Дагестаны нийслэл Махачкала хотод мэндэлжээ.

Тэр их сургуулийг хэл шинжлэл, хуулийн мэргэжлээр дүүргэсэн юм байна. 2018 оны гуравдугаар сарын 18-нд орчин үеийн ОХУ-ын түүхэнд долоо дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах гэж байгаа. Сонгуулийн үйл ажиллагаа 2017 оны арванхоёрдугаар сарын 18-нд албан ёсоор эхэлсэн.

Өнгөрсөн сарын 27-нд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин, 29-нд Либерал Ардчилсан Намын дарга Владимир Жириновский нар тус тус нэр дэвшигчийн материалаа сонгуулийн төв хороонд өгөөд байна.

Хуулийн дагуу улс төрийн намаас нэр дэвшигчид нэгдүгээр сарын 12-ны дотор, бие даан нэр дэвшигчид нэгдүгээр сарын 7-ны дотор материалаа илгээх ёстой юм.

 

Эх сурвалж: ТАСС