Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан “Шинэ өглөө” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Богд хаан, түүний хатан Дондогдулам нарын Монгол улсын хаан хатнаар өргөмжлөгдөхдөө өмсөж байсан төрийн хувцас, хаан ширээнд суухдаа асаасан /өмссөн/ титэм, эдэлж хэрэглэж байсан эд зүйлс болон Монгол төр шашны тамга зэрэг хосгүй үнэт, ховор нандин үзмэрүүдийг музейн сан хөмрөгөөсөө гарган дэлгэн үзүүлж байгаа аж.
2007 оноос эхлэн Монголчууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ны өдрийг үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр болгон зарласны дагуу Богд хааны ордон музей түүхэн эл тэмдэглэлт өдөрт ач холбогдол өгч, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, эзэн хааныхаа түүхэн гавьяаг сурталчлан таниулдаг уламжлалтай болжээ.
Гэрэл зургийг mpa.mn