Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2018 оноос видео тоглоомын донтолтыг сэтгэцийн өвчинд тооцохоор боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 2018 онд шинэчлэх гэж байгаа Олон Улсын Өвчний Ангилал (ICD-International Classification of Diseases) бичиг баримтад “gaming disorder” буюу компьютерийн видео тоглоомын донтолт нэртэй сэтгэцийн өвчнийг албан ёсоор оруулахаар болжээ.

11 дэх удаагийн шинэчлэлтийн бичиг баримтын ноорогт ийм шинэ өвчний ангилал нэмж оруулсан байна.

Шинэ өвчнийг ДЭМБ тодорхойлохдоо “байнга, олон давтамжтай тоглох, хэр удаан тоглож байгаагаа хянаж чадахгүй болох, амьдралын бусад хэрэгцээнүүдээс видео тоглоомыг илүүд тавих, муу үр дагавар илэрсэн ч үргэлжлүүлэн тоглосоор байх” зэрэг шинж тэмдгүүдийг дурджээ.

Сүүлийн жилүүдэд видео тоглоомын донтолтоос болж эмгэнэлт явдлууд тохиолдох болсон. Тухайлбал 2005 онд нэгэн эр StarCraft тоглоомоор хоёр хоногийн турш тасралтгүй тоглосны дараа амиа алдаж байв.

2010 онд нэгэн гэр бүлийн хос тоглоомонд донтсоны улмаас 3 сартай хүүхдээ хооллолгүй удааж, үхэлд хүргэж байжээ.

Гэхдээ ДЭМБ энэ удаа тоглоомын донтолтыг эмчлэх аргын талаар ямар нэг зүйл дурдаагүй байна. 

 

Эх сурвалж: Mashable