Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Санжмятав: Багш нарын цалинг үе шаттайгаар 1.6 сая төгрөг болтол тууштай тэмцэнэ

А.Намуун, iKon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр дөрвөн сар 40,000 багшийн цалин нэмэх асуудлаар тэмцсэн ажлын үр дүнг танилцуулллаа.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав "Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос дөрвөн сарын хугацаанд эрчимтэй тэмцэл өрнүүлсэн. Энэ нь нэлээн үр дүнд хүрсэн тэмцэл болж өнгөрлөө. 

Багш нарт нийт 300,000 төгрөг өгөхөөр болсон. Гэвч энэ урамшууллыг багш нарт ялгаатай байдлаар өгч байгаа нь харамсалтай байна. Гэхдээ дийлэнх багш нар 300,000 төгрөгөө авсан. Энэ нь Багшийн цалин нэмүүлэх түр хорооны тэмцлийн үр дүн.

МҮЭХ нэг өдрийн ажил хаялт зохион байгуулсан. Засгийн газраас хэлэлцээр хийх санал тавьж, ажил хаялт зогссон. Харамсалтай нь, сар гаруй хугацаа өнгөрөхөд бодитой үр дүн гараагүй байна. Энэ нь Үйлдвэрчний эвлэл багш нарын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэдэг дүгнэлтэд хүргэж байна. Хэлэлцээрийн ширээнд суугаад, асуудлыг зөв талаас ярихгүй байгаад багш нар гайхаж байна.

Цаашид 2018 онд үргэлжлүүлэн 300,000 төгрөгийг олгож, багш нарын цалинг 50 хувьд хүргэх, үе шаттайгаар 1,600,000 хүргэх зорилт тавьж байгаа. Энэ асуудлаар бид шат дараалсан бодлоготой шийдвэрүүдийг гаргаж, тодорхой яам, агентлагийн газруудад хүргэсэн. Бид үр дүнд хүртэл тууштай тэмцэнэ. 

Бидний гол зорилго бол багш нарын цалинг нэг удаа өгөөд дуусгах биш, сар бүр тогтмол үндсэн цалинд нөлөөлсөн байдлаар өгөх шаардлагыг тавьж байгаа" гэв.