Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч маргааш хэвлэлийн бага хурал хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш /2017.12.28/ УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлнэ.

Үүний дараагаар 12:00 цагт Иргэний танхимд хэвлэлийн бага хурал хийхээр товложээ.

Тэрбээр энэ үеэр чуулганы хуралдаанд оролцож үг хэлсэн талаараа мэдээлэх юм байна.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулах аж.

Түүнчлэн Ерөнхийлөгч 13:30 цагт Есөн хөлт тугийн танхимд дипломатчдад Дипломат дээд цол гардуулна.