Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгэн ээж iPhone-оор авсан язгууртнуудын гэрэл зурагнаас охиныхоо сургалтын төлбөрийг олох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн зул сарын баяраар Британий залуу язгууртнууд болох ханхүү Уилльям, Харри, гүнж Кэйт Мидлтон, Харригийн сүйт бүсгүй Меган Мэркл нарын сүмд мөргөл үйлдэхээр алхаж яваа зургийг нэгэн өрх толгойлсон эх iPhone утсаараа буулгасан ажээ.

Улмаар энэ зургаа сошиал сүлжээнд хуваалцахад даруй олон мянган хүнд тархсан байна. Дараа нь Британий хэд хэдэн сонин тэргүүн нүүрэндээ гаргасан юм.

Зургийг буулгасан Карен Анвилд маш олон хүн, байгууллага хандаж, ашиглах зөвшөөрөл хүссэн байна. Тухайн үед мэргэжлийн гэрэл зурагчид язгууртнуудыг дагаж байсан ч Анвилын буулгасан шиг сайн агшныг олж авч чадаагүй ажээ.

Тиймээс Карен Анвил уг зурагнаас орлого олж, түүнийг охиныхоо коллежийн сургалтын төлбөрт зориулахаар шийдсэн байна. Тэр алдартнуудын гэрэл зургийн агентаар ажилладаг Кэн Гоффийг хөлсөлж, ховор гэрэл зургийг мөнгө болгох ажлыг даалгажээ.

Анвил энэхүү ховор агшныг буулгахын тулд язгууртнууд руу “Merry Christmas!” хэмээн орилж, анхаарлыг нь татсан гэнэ. Анвил нь ганц охинтой, өрх толгойлсон эх бөгөөд нэгэн зэрэг хоёр ажил хийдэг тухайгаа BBC сувагт ярьжээ.

Тэр 17 настай охин Рачелийнхаа сургалтын төлбөр болох $36,000-ыг зурагнаасаа олох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Кэн Гофф ч уг зургийг хангалттай мөнгө болно гэж үзсэн байна.

Ээж, охин хоёрын зураг:

Эх сурвалж: CNBC