Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жилийн гацуур мод, гоёл чимэглэлийн ихэнхийг Хятадын энэ жижиг хотоос нийлүүлдэг

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн нийт зул сар, шинэ жилийн гоёл чимэглэл, гацуур моддын гуравны хоёрыг Хятадын нэгэн жижиг хот нийлүүлдэг байна.

Зүүн Хятадын Ивү (Yiwu) хот нь 1.2 сая хүн амтай, томгүй хот боловч дэлхийн хамгийн том бөөний худалдааны захтай.

 

Жил бүр энд дэлхийн орон орноос наймаачид ирж, шинэ жилийн баярын бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авдаг байна. Ивү хотын зах нь 560 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх том хэмжээтэй. Энд 70,000 жижиг дэлгүүрүүд ажиллаж, $2 хүртэл үнэтэй жижиг бараа бүтээгдэхүүнүүдийг бөөнөөр борлуулдаг ажээ.

Тухайлбал энд жил бүр олон сая хуванцар гацуур мод зардаг гэнэ.

Тиймээс уг хотын иргэд нийслэл Бээжингийн иргэдээс илүү орлоготой. Хот нь Хятадын хамгийн олон үндэстэн, олон соёлын төв болдог байна.

Эх сурвалж: Quartz