Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Арваннэгдүгээр сард зөвхөн ОХУ-ын Хятадад нийлүүлсэн нүүрсний хэмжээ өссөн байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хятадын Гаалийн Ерөнхий Газраас арваннэгдүгээр сарын тайлангаа танилцуулжээ.

Уг мэдээлэлд дурдсанаар нүүрсний гол нийлүүлэгч Австралийн экспорт жилийн өмнөх мөн үеэс 0.3 хувиар буурч, 5.59 сая тоннд хүрсэн байна. Үүнд Австралийн боомт дээрх хэт ачаалал нөлөөлсөн гэж үзжээ.

Өмнөх аравдугаар сард нь 5.61 сая тонн нүүрс нийлүүлж байсантай харьцуулбал бас буурсан байна.

Монголын нүүрс нийлүүлэлт энэ сард өмнөх оны мөн үеэс 17.8 хувь буурч, 2.7 сая тоннд хүрчээ. Индонезийн хувьд 33.9 хувь буурч, 3.41 сая тонн хүрсэн байна.

Харин нүүрс нийлүүлэгчдээс ганцхан ОХУ жилийн өмнөхөөс 10.9 хувийн өсөлт гаргаж, 1.92 сая тонн нүүрс Хятадад экспортложээ.

 

Эх сурвалж: Reuters