Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Илүүдэл жинтэй хүмүүс илүү аз жаргалтай байдгийг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Илүүдэл жинтэй хүмүүсийн сэтгэл санаа тайван амгалан, аз жаргалтай байдгийг саяхны судалгаа харуулсан байна.

Их Британий Бристолын их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа тайланг “International Journal of Epidemiology” сэтгүүлд нийтлүүлсэн юм.

Тэд Британий Биобанканд хадгалагдаж байгаа 500,000 эрэгтэй, эмэгтэй хүний генетикийн мэдээлэл дээр PHESANT (PHEnome Scan Analysis Tool) аргаар шинжилгээ хийж үзжээ. Генетикийн мэдээлэл нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн нас 37-73 гэнэ.

Ингэхэд илүүдэл жинтэй хүмүүсийн цусны даралт өндөр, чихрийн шижингээр өвчлөх магадлалтай зэрэг эрүүл мэндийн сул талууд илэрсэн нь тодорхой үр дүн байв.

Харин эрдэмтдийг гайхуулсан нэг үр дүн нь илүүдэл жинтнүүд ерөнхийдөө тайван амгалан сэтгэл зүйтэй болох нь харагджээ.

Үүнийг тайлбарлахдаа хүн биед хэрэгтэй хүнс тэжээлээр сайн хангагдвал энэ нь сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нь нэмэгдүүлдэгтэй холбоотой гэж хоол хүнсний мэргэжилтнүүд таамагласан байна.

2014 оны байдлаар Британи эрчүүдийн 65, эмэгтэйчүүдийн 58 хувь нь илүүдэл жинтэй гэж бүртгэгджээ.

 

Эх сурвалж: Independent