Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын сурагчдын хамгийн эрэлттэй мэргэжил БАГШ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын боловсролын яам орон даяар дунд сургуулийн сурагчдын дунд санал асуулга явуулж, ямар мэргэжилтэй болох хүсэлтэйг нь тодруулжээ. Судалгааны дүнг өнөөдөр буюу Даваа гарагт танилцуулсан байна.

Ингэхэд өндөр эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг багш мэргэжил тэргүүлсэн нь 2007 оноос хойш тасралтгүй 11 жил тэргүүлсэн үзүүлэлт болсон байна.

Сурагчид эдийн засаг тогтворгүй байгаа өнөө үед багш нь хамгийн баталгаатай мэргэжил гэж үзжээ. Боловсролын яам 2007 оноос хойш жил бүр ийм судалгаа авдаг болсон юм байна.

Энэ жилийн судалгааг 1,200 сургуулийн 27,678 сурагч, 2,798 багш, 21,018 эцэг эхийг оролцуулан зохион байгуулжээ. Сурагчдын сонгосон топ 10 мэргэжилд цагдаагийн офицер, цэргийн офицер зэрэг төрийн алба, эмч, сувилагч, програм хангамжийн болон механик инженерийн мэргэжлүүд багтсан байна.

Тэдний мэргэжлийн сонголтод нэгдүгээрт хэвлэл мэдээлэл, хоёрдугаарт эцэг эх нөлөөлсөн гэжээ. 2015 оны судалгаагаар эцэг эх хамгийн том нөлөөлөгч байсан гэнэ.

 

Эх сурвалж: Korea Times