Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

”1,000 машины зогсоол”-ын түрээслэгчид ажлын байраа алдахад хүрээд байгааг шийдвэрлэж өгөхийг хүслээ

ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

”1,000 машины зогсоол”-ын түрээслэгчид өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэд "Анхан, давж заалдах, Дээд шатны шүүхийн шийдвэрийг одоогийн хотын дарга, УБТЗ-ын шинэ дарга нар үл хүндэтгэж байна.

Тэд төмөр замын мэдлийн газар, шинэ вокзал төсөл, авто захуудыг нүүлгэх хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар өөрсдийн хууль бус үйлдэлдээ халхавч хийсээр байна. Гэтэл бодит байдалд бүх зүйл эсрэгээрээ байх жишээний. Тиймээс хэзээ ч биелэлээ олохгүй шинэ Вокзалын зураг төсөл, хүмүүсийг хөлдөө чирсэн хэдэн тэрбумын авто цогцолбор, Төмөр замын удирдлага хийгээд Хотын удирдлагын хууль бус газрын гэрчилгээний асуудалд дорвитой шийдэл хэрэгтэй байна.

Үүнд эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хуульзүйн яамны сайд Ц.Нямдорж нараас хариулт хүсч байна. Хотын удирдлага, Төмөр замын даргын заавраар цагдаагийн алба хаагчид аж амьдралаа залгуулахаар ядаж яваа энгийн түрээслэгчдийг дарамталж, компанийн захирал дээр нь зохиомол хэрэг үүсгэж, нэр хүндэд нь халдаж байгааг та шударга үнэний дуу хоолой болж таслан зогсоох цаг нь болжээ.

”1,000 машины зогсоол”-ын түрээслэгчид бусдын адил Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж, амар тайван, аюулгүй орчинд ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй биш гэж үү?. Эрх мэдэлтэй хэн нэгний хууль бус үйлдлээс болж 300 гаруй иргэн өнөөдөр ажлын байраа алдахад хүрээд байгааг эрүүл нүдээр харж, зөв шударгаар шийдэж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөөч" хэмээн ярилаа.

 

Эх сурвалж: Grandnews