Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн цагдаагийн байгууллагууд холбооны станцаар тоноглосон машинтай болжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Улсын төсвийн 2017 оны тодотголоор батлагдсан санхүүжилтээр цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай “Уаз-220695-460” маркийн холбооны станцаар тоноглосон 13 автомашиныг худалдан авч, парк шинэчлэл хийсэн байна.

Машинуудыг хилийн бүсийн Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хуваарилжээ.

Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлсэн ажил болж байгаа аж.

 

Эх сурвалж: ЦЕГ