Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын батлуулсан татварын шинэ хууль өөрт нь $11 саяын ашиг өгөхөөр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп татварын шинэ хуулиа Конгрессоор батлуулж чадсан нь түүний хувьд том амжилт байлаа.

Хэдийгээр тэр өөрөө шинэ хуулийг Америкийн дунд давхаргад үр өгөөжтэй гэж тайлбарлаж байгаа ч шинжээчид эсрэгээрээ баячуудыг тэтгэсэн хууль болсныг мэдээлж байна. Хууль батлагдсаны дараа Баасан гарагийн үдэш Трамп Флорида дахь өөрийн Мар-A-Лаго тансаг эдлэнд бизнесмэн найзуудтайгаа зоог барихдаа тэдэнд “та нар одоо баян болсон” гэж хэлснийг CBS суваг Ням гарагт мэдээлжээ.

Трампын уг эдлэн дэх баячуудын клуб нь $200,000-аар гишүүн болдог нөхцөлтэй тул олон саяын хөрөнгөтэй эрхмүүд л амрах боломжтой гэгддэг. Дээрх мэдээллийн дараа Цагаан ордон татварын шинэ хуулийг дундаж давхаргынхныг дэмжих зорилготой гэдгийг дахин мэдэгджээ.

Хуулинд тусгаснаар том корпорациудын татварын дээд хэмжээг 35 хувиас 21 хувь болгон бууруулж байгаа юм. Энгийн иргэдээс авах татварыг мөн бууруулж байгаа ч энэ нь найман жилийн дараа үйлчлэл нь зогсох нөхцөлтэй гэнэ.

Шинэ хуулиар Трампын гэр бүл ч их хэмжээний мөнгө татвараас хэмнэхээр болж байгааг зарим судлаачид тооцож гаргажээ. Тухайлбал Трампын гэр бүлийн бизнес жил бүр $11 саяыг татварт төлөлгүй хэмнэх тооцоотой байгааг Форбс сэтгүүл саяхан мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Huffington Post