Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар болжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2017 оны 12 дугаар сарын 22/ боллоо -

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа.

Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчний өвчлөл 21 аймагт 5.6 хувьтай байна. Сургуулийн ирц 75, цэцэрлэгийн ирц 95 хувьтай байна.

Нийслэл хотод 849 хүүхдийн орон дээр 1,500 гаруй хүүхэд байна. Энэ нь ачаалал 80 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг. Өнгөрсөн 7 хоногийн судалгаанаас энэ 7 хоногийн судалгааг харахад томуу, томуу төст өвчний өвчлөл 1.3 хувиар нэмэгдсэн учраас бид цаг алдахгүйн тулд сурагчдын амралтыг наашлуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаж байна. Өөрөөр хэлбэл бид сурагчдын амралтыг наашлуулж 1 дүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраахаар боллоо" гэв.