Монгол Улсын Ховд аймгийн Булган боомтоос БНХАУ-ын Такашикен боомтоор зорчих зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тус боомтоор өдөрт 60-аас доошгүй зорчигч хил нэвтэрдэг бөгөөд дулааны улиралд зорчих зорчигчдын тоо эрс өсөж өдөрт 200 хүртэл зорчигчид хил нэвтэрдэг байна. Эдгээр иргэд бүгд өөрсдийн ачаа, тээшээ гараар тээвэрлэн 300 гаран метр алхаж хил нэвтэрдэг байсан бол Автотээврийн үндэсний төвөөс уг асуудлыг шийдвэрлэж, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлээд байна.
Тус үйлчилгээ нь иргэдийн талархлыг хүлээсэн үйлчилгээ болоод байгаа бөгөөд иргэд аюулгүй, найдвартай тээврийн хэрэгслээр зорьсон газартаа очих боломж бүрдлээ.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв