Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Биткойны ханш өдрийн дотор 20 гаруй хувиар уналаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэдэн сар 19 мянган ам.доллар хүртлээ өсөөд байсан биткойны ханш өнөөдөр 20 гаруй хувиар, энэ сарын хамгийн өндөр ханшаасаа 40 хувиар унаж 13 мянга гаруй ам.долларт хүрээд байна. Гэхдээ энэ Баасан гараг бүх криптовалютын хувьд уналтын өдөр байлаа. Тухайлбал биткойн кэш 38 хувиар, биткойны дараа орох этериум ч 24 цагийн дотор 26 хувиар унаж 630 ам.долларт хүрээд байгаа юм. 

 
Эх сурвалж Bloomberg.com

2017 онд биткойны ханш 1,100 хувиар өссөн нь олны сонирхлыг татаж, эрэлтийг нэмэгдүүлсэн билээ. Одоогоор биткойн болон бусад криптовалютын ханш хэрхэх нь тодорхойгүй байна.