Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МУИС "Ардчиллын танхим"-тай боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их сургууль байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Ардчиллын танхим”-ыг шинээр байгууллаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, “Хан-Уул Хөгжил” сангийн Тэргүүн П.Батчимэг санаачлан энэ танхимыг байгуулснаа өнөөдөр хүлээлгэж өглөө.

Тэрбээр энэ удаа МУИС-ын удирдлагуудтай хамтран ажиллаж, санхүүжилтийг шийдвэрлэж, Ардчиллын танхим нээжээ. Танхимыг байгуулахад 20 сая төгрөгийн санхүүжилтээр босгосон байна. 

Төлөөлөгч П.Батчимэг “Ардчиллыг ард түмний засаглал, төрийн хэлбэр, улс төрийн тогтолцоо төдийхнөөр ойлгохоос илүүтэй байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж хөгждөг, ард түмний үнэт зүйл юм гэж үзэх хандлага давамгайлах болжээ.

Ардчиллын өсөлтийн үе, өрнөлийн үе дуусч, Ардчиллын шинэ үе ирж байна хэмээн дийлэнх судлаачид үзэж байна.

Иймд энэхүү танхимд олон эрдэмтэд, судлаачид, оюутан залуус ардчиллын үндсэн шинж, үндсэн зарчмын тухай нээлттэй эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, уулзалт, сургалт зохион байгуулж ардчиллын шинэ үеийн хөгжилд шинжлэх ухаанч хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байна” гэлээ. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг