Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн цагдаагийн газрын 195 алба хаагч авто эргүүлийн 70 чиглэлд үүрэг гүйцэтгэж байна

ikon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Шинэ жил-Эргүүл шалгалт” арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн авто эргүүлийн ачааллыг бууруулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж байгаа дуудлага, мэдээллийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчдаас өнгөрсөн 7 хоногийн хугацаанд нэмэгдлээр авто эргүүлийн 70 чиглэлд 195 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд алба хаагчдаас гэмт хэргийн 13, зөрчлийн 80, гэр бүлийн хүчирхийллийн 42, согтуугийн 103, нийт 238 дуудлага, мэдээллийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шалган шийдвэрлэж, 3 гэмт хэрэг, 35 зөрчлийг илрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 34 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Мөн амиа хорлохыг завдсан хоёр иргэний үйлдлийг таслан зогсоожээ.

 

Эх сурвалж: НЦГ