2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд Төв аймгийн Өндөрширээт сумын төвд Р гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад айлын гэр дайрч 5 настай, 44 настай хоёр хүний амь насыг хохироосон хэрэг гарсан.
Энэ хэргийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Шүүхээс Р-д нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 7 жилээр хасах шийдвэр гаргажээ.