2018/02/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.69₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B28
УЛААНБААТАР
-8°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-9°
|
-17°
03:00
S32
-22°
04:00
S32
-22°
05:00
S32
-21°
06:00
S44
-20°
07:00
S44
-19°
08:00
S28
-19°
09:00
S28
-18°
10:00
S26
-14°
11:00
S26
-12°
12:00
S26
-9°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баделхан: Дарханы цэвэрлэх байгууламжийн хоногийн хүчин чадал 2.5 дахин нэмэгдэнэ

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

“Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн барилга угсралт”-ын ажлын олон улсын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах нээлтийн ёслол өнөөдөр боллоо. 

Цэвэрлэх байгууламжийг барих ажлын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа 7.4 км урт бохир усны шугам хоолойг шинэчлэх ажээ. 

Мөн бохир ус цэвэрлэх хүчин чадлын өдрийн хэвийн үеийн ачаалал нь 16,000 шоо метр бохир ус ариутгах ба оргил ачаалал нь өдрийн 24,000 шоо метр байна гэсэн тооцоог гаргажээ. 

Энэ талаар Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах" төслийн нийт өртөг 20.68 сая ам.доллар бөгөөд үүний 10 гаруй хувийг Монгол Улсын Засгийн газар, 90 орчим хувийг АХБ-ны зээл тусламжаар санхүүжүүлж байгаа.

Төслийн хүрээнд одоо ашиглагдаж буй 2, ашиглалтгүй байгаа 1 насос станцыг бүрэн шинэчилж тоноглосноор цэвэрлэх байгууламжид төвлөрөх бохир усны цуглуулалтыг ихэсгэж эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх боломжийг бий болгоно. 

Төсөл хэрэгжсэнээр цэвэрлэх байгууламжийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлт стандартын шаардлагад хүрнэ. Хөрс болон агаараар дамжин байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө 2016 онтой харьцуулахад 24.5 хувиар буурах юм. Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа сайжирч хоногийн бодит хүчин чадал 2025 он гэхэд 2.5 дахин нэмэгдэнэ. 

Цаашдаа нийт 10 аймагт цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг Хятадын 370 сая ам.долларын тусламжтайгаар барьж байгуулахаар болсон байгаа" гэв. 

Лагыг бордоо хэлбэрээр ашиглахаар судалж байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

Төслийг хэрэгжүүлэгч талын төлөөлөл "Лодвит Пфайфер" компанийн ахлах инженер Илья Светиканин "“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах" төсөл бол манай компанийн хувьд Монголд хэрэгжүүлж байгаа анхны төсөл.

Бид олон улс оронд цэвэрлэх байгууламжийн төсөл гүйцэтгэсэн. Бид дулаан боловсруулах тоног төхөөрөмжийг суурилуулна. Шинэ барилга байгууламжийг дулаанаар тэжээх санал бидэнд байгаа. Цаашдаа лаг нь аяндаа нэмэгдэх тусам газаас цахилгаан боловсруулах төлөвлөгөөтэй. Лагыг бордоо хэлбэрээр ашиглах, газар тариалангийн асуудлыг бид судалж байгаа. 

Герман улс технологийн шийдлээрээ дэлхийд тэргүүлдэг учраас бид Германы бүх технологиудаа энэхүү төсөлдөө ашиглана" гэлээ. 

Уг төсөл 2016-2020 онд хэрэгжиж дуусах юм байна. 

Төслийн бүрэлдэхүүн хэсэг: 

  • Бохир ус цэвэрлэх байгууламж, насос станцын шинэчлэл
  • Дулааны ба бохирын шугам хоолой шинэчлэх
  • Төслийн менежментийн дэмжлэг ба чадавхийг бэхжүүлэх

Төслийн үр дүнд орчин үеийн үйлдвэрийн бүтээж өндөртэй, эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх процесс болох биофильмт технологи буюу идэвхжүүлсэн лаг ашиглах шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох бөгөөд нийт барилга байгууламж болон тоног төхөөрөмжийг шинээр барьж суурилуулж тоноглох ажээ. 

x