Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Бусдын биеийг үнэлүүлэх, орон байр эд материалаар хангах тохиолдлуудыг гэмт хэрэг гэж тооцохоо больсон байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржид албан шаардлага хүргүүллээ. 

Албан бичигт "Сүүлийн үед Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудтай холбоотойгоор иргэдээс өргөдөл, гомдол их ирж байна. Энэхүү гомдлуудыг судалж үзэхэд дараах агуулгатай байна. Хүчингийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлыг Эрүүгийн хуульд хөнгөрүүлсэн заалттайгаар баталсан.

Тухайлбал бусдын биеийг үнэлүүлэх, орон байр эд материалаар хангах тохиолдлуудыг өмнөх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг гэж үздэг байсан бол одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцохоо больсон байна.

Иймд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудтай танилцах ажлын хэсэг байгуулж, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй алдааг засах талаар Засгийн газраас холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, 2018 оны нэгдүгээр улиралд багтаан өргөн барихыг хүсье.

Дээр дурдсан хугацаанд шийдвэр гаргаагүй тохиолдолд УИХ-ын гишүүнийхээ хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд холбогдох хуулийн төслийг өргөн барихаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 

АЛБАН БИЧИГ: