Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Элдэв-Очир Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдлоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, 61.1 хувийн саналаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Л.Элдэв-Очир сонгогдлоо. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. 

Хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын нэрийг дэвшүүлэх саналтай байгаагаа танилцуулсан бол өөр хүний нэрийг дэвшүүлэх санал гишүүдээс гараагүй ажээ. 
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн тухай чуулганы хуралдаанд Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа. 

УИХ-ын гишүүд "Энэ жил хүнд өвөл болж байгаа учир өвс тэжээл, байгалийн бохирдол, доройтолд анхаарлаа хандуулж ажиллаарай. Малын гаралтай түүхий эдийг үйлдвэрлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулаарай" гээд тус байнгын хорооны хийх ажил, хэмжээ цар хүрээ ихийг сануулж байлаа.