Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Thales, Gemalto компаниуд нэгдэж, дэлхийн хамгийн том дижитал нууцлал, хамгаалалтын компанийг үүсгэлээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дижитал аюулгүй байдлын Thales компани, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Gemalto компанийг худалдан авч, нэгтгэх тохиролцоонд хүрснээ энэ долоо хоногийн эхээр зарлажээ.

Наймааг дан бэлэн мөнгөөр, Gemalto-гийн хувьцаа тутмыг 51 еврогоор үнэлж хийхээр болсон байна. Thales компанийн ерөнхийлөгч Патрис Кайн “Gemalto-г худалдаж авахаар болсон нь манай компанийн стратегийн томоохон хэрэгжилт юм. Манай хоёр компани ижил соёл, ижил генитэй. Би наймааг дэмжсэн Gemalto компанийн удирдлагуудад хувиасаа талархлаа илэрхийлж, Gemalto-гийн 15,000 ажилтныг групптээ халуун дотноор хүлээж авч байна. Бидний мэдлэг чадвар нэгдсэнээр дэлхийн хамгийн том дижитал хамгаалалт, аюулгүй байдлын компанийг үүсгэж байна” гэж мэдэгджээ.

Францад төвтэй Thales, Gemalto компаниуд мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын салбарын дэлхийн топ гурван тоглогчид багтдаг ба салбарын орлогын 20 хувь буюу 3.5 тэрбум еврог эзэмшдэг юм.

Эдгээр компаниудын технологи шингэсэн банкны ATM машин, төлбөрийн карт зэрэг бүтээгдэхүүнүүдийг хүмүүс өргөнөөр хэрэглэдэг.

 

Эх сурвалж: Thales Group