Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Хойд Солонгосын цэрэг хил даван Өмнөд Солонгост оргож иржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хоёр Солонгосыг хуваадаг зэвсэггүй бүсээр (DMZ) өнөөдөр өглөө Хойд Солонгосын бага тушаалын цэргийн алба хаагч оргож ирсэн тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Сарын өмнө мөн нэг цэрэг Өмнөд Солонгос руу дүрвэж ирсэн нь олон улсад дуулиан тарьсан билээ. Тухайн үед оргодол цэргийн араас гал нээж хүндээр шархдуулсан юм. Түүний биед доод тал нь дөрвөн сум нэвтэрсэн гэдэг.

Одоо тэр цэрэг Өмнөд Солонгост эмчлүүлж байгаа.

Харин өнөөдөр оргосон цэрэг харьцангуй тайван замаар хил давж иржээ. Тэр өтгөн манан татсан үед хил давсан ба араас нь Хойд Солонгосын харуулууд буудаагүй, ямар нэг саатуулах оролдлого хийгээгүй гэнэ.

Өнөөдрийн цэргийн орголт нь энэ он гарсаар дөрөв дэх тохиолдол болж байна.

Хоёр Солонгосын хилийн Панмунжом дахь 4 км үргэлжилсэн нээлттэй хэсгээс бусад газарт битүү өргөст тор татаж, газрын мина байрлуулсан байдаг тул хил нэвтрэх бараг боломжгүй юм.

 

Эх сурвалж: Associated Press