Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Макаод ял эдэлж буй Монгол иргэд эх орондоо шилжин ирэх боломжтой болжээ

ikon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг, Макаод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга, хатагтай Чань Хойфань нар БНХАУ-ын ЗЗОБ Макаод энэ сарын 15-ны өдөр гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Макаод ял эдэлж буй Монгол иргэд эх орондоо шилжин үлдсэн ялаа эдлэх боломжтой болж байгаа юм.

Мөн Монгол, Макао хоорондын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болох юм.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Макаод суугаа Гадаад хэргийн яамны Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Юань Хөнгэ нарын хоёр талын албаны хүмүүс оролцов.

 

Эх сурвалж: ГХЯ