Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын сургууль, цэцэрлэгийн багш нарт үр дүнгийн урамшил олгох журмыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа.

Журмыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх бөгөөд урамшлыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.

 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс