Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хөнгөлөлттэй эмийг маргаашаас эхлэн өдөр бүр худалдаалахаар болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон билээ.

Тэгвэл маргаашнаас /2017.12.21/-ээс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалахаар болжээ. Ингэснээр иргэдийг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэгийг болиулж байна.

Энэ талаар холбогдох албаныхан маргааш 10.30-11.00 цагийн хооронд ЭМЯ-ны 215 тоот хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийхээр товложээ.