Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ромчууд төв талбайн сүлд модоо “халзан” хэмээн хочилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Италийн нийслэлийн оршин суугчид энэ жилийн сүлд модондоо сэтгэл дундуур байгаа ба түүнд бүр “халзан” (spelacchio) гэсэн хочийг өгөөд байна.

Ромын Пиацца Венециа талбайд гацуур модыг босгосноос хоёр долоо хоногийн дараа үхэж, мөчирнүүд нь унажээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр гацуур модыг хойд Италиас тээвэрлэж ирэхдээ зохих ёсны хадгалалт, хамгаалалт хийгээгүйн улмаас замдаа үхсэн гэнэ.

 

Ромчууд модыг засгийн газрынхаа хариуцлагагүй, тааруу үйл ажиллагааны билэгдэл гэж үзэж, зарим нь “жорлон угаагч” хэмээн хочилсон байна.

Сүүлийн жилүүдэд Италийн нийслэлийн нөхцөл байдал доройтож, гудамж замууд нь эвдэрч, хогондоо дарагдах болсон тул сүлд модны асуудал дайран дээр давс нэмж байгаа юм.

Ромын пап лам хүртэл нийслэлийн өнгө үзэмж дордож байгааг шүүмжилж байжээ. Нийслэлээс 700 км зайтай Австрийн хил орчмын ойгоос сүлд модыг зөөвөрлөж ирэхдээ 50,000 евро зарцуулсныг мөрдөн шалгахыг зарим байгууллагууд уриалсан байна.

Италичууд сошиал сүлжээнд “spelacchio” хаштагаар үхмэл сүлд модноос болж улс үндэснийх нь нэр хүнд унаж байгаад харууслаа илэрхийлсээр байгаа юм.

 

Эх сурвалж: AFP