Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Д.Сэржмядаг охиныг алга болох үеэр авга ахынх нь хэрэг шалгагдаад хоригдсон байсан

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Дорноговь аймгийн Замын-Үүд суманд алга болсон Д.Сэржмядаг охинтой холбоотой асуудлаар авга ахыг нь шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байна.

Тухайн охины ахыг нь насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Охиныг алга болох үеэр авга ахынх нь хэрэг шалгагдаад цагдан хоригдсон байсан гэж Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс мэдээлж байна. Тэгэхээр энэ хоёр хэрэг нь тусдаа асуудал. 

Охиныг эрэн хайх ажиллагаа цагдаагийн байгууллага тасралтгүй явуулж байна. Тодорхой ажиллагаануудыг хийж байгаа. Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын баталсан ажлын хэсэг Замын-Үүд суманд одоог хүртэл ажиллаж байна.

Хамрах хүрээ гэдэг байдлаар иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас тодорхой мэдээлэл байвал бидэнд өгөхийг хүсэж байна" гэлээ.