Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Японд өнөөдөр хоёр гэмт хэрэгтнийг дүүжилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Японы хууль зүйн яамнаас гаргасан дүүжлүүрийн тавцангийн зураг

Өнөөдөр өглөө цаазын ялтай хоёр хоригдлыг дүүжилсэн тухай Японы хууль зүйн яам мэдээлжээ.

Тэдний нэг 44 настай Тэрухико Сэки 1992 онд 19 настай байхдаа нэгэн компанийн захирлыг эхнэр, 4 настай охин, 83 настай эхийнх нь хамт алж байсан юм. Энэхүү аллагаас зөвхөн 15 настай охин нь амьд гарсан гэдэг.

Сэки бас хохирогчийн гэрээс 340,000 иен хулгайлж байжээ.

Нөгөө ялтан болох 69 настай Киёши Мацуй нь 1994 онд найз бүсгүйгээ, эцэг эхийнх нь хамт хөнөөж байсан гэнэ.

Цаазын ялтнуудын ялыг гүйцэтгэх тушаалыг хууль зүйн сайд Ёко Камикава өгсөн нь өнгөрсөн долдугаар сараас хойш анхны тохиолдол болжээ.

Японы цаазын ялыг дэлхийн олон улс орнууд хатуу шүүмжилдэг ба тус улсын хүний эрхийн байгууллагууд 2020 онд цаазыг насаар нь хорих ялаар солихыг шаарддаг юм.

Өнгөрсөн долдугаар сард өмнөх танхимын хууль зүйн сайд Кацутоши Канеда мөн хоёр ялтныг дүүжлэх тушаал гаргаж байжээ. Цаазын ял сонссон хоригдлууд хэзээ цаазлуулахаа мэдэхгүй маш олон жил хүлээдэг нь хамгийн аймшигтай шийтгэлд тооцогддог ажээ.

 

Эх сурвалж: Japan Today