Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанк ЕСБХБ-аас 40 сая ам.долларын санхүүжилт авлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 19
Сурталчилгаа

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор  Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 40 сая ам.долларын синдикат зээлийг ХасБанканд олгохоор болж, зээлийн гэрээнд ХасБанкны Гүйцэтгэх захирал М. Болдоо, ЕСБХБ-ны Санхүүгийн Байгууллага хариуцсан захирал Ник Тэссемэн нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

Гарын үсэг зурах үеэр Ник Тэссэмэн хэлэхдээ,

“Энэхүү төсөл нь ХасБанкны бүс нутаг дахь байр суурийг бэхжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгч шинэ харилцагчдыг татах тэднийг дэмжихэд чухал ач холбогдолтойн дээр гол зорилго нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг  нэмэгдүүлж, эдийн засгийг сэргээхэд оршиж байгаа юм.” гэсэн бол,

ХасБанкны гүйцэтгэх захирал М.Болдоо

“Бидний олон жилийн найдвартай түнш болох ЕСБХБ ХасБанканд хоёр дахь удаагаа синдикат зээл олгож байна. Энэ удаад ч мөн өмнөхийн адил Банкны ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, мэргэжлийн өндөр түвшинд ажилласанд талархал илэрхийлье.  Энэхүү зээлийн эх үүсвэрийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болох жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт олгоход ашиглах юм. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь Монголын нийт ард иргэдийн амьжиргааг шууд дэмжиж байгаа хэрэг юм.” хэмээн онцоллоо.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд мөн ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ч.Ганболд, ЕСБХБ-ны Дэд Ерөнхийлөгч Алайн Пиллу болон ЕСБХБ-ны Төв Ази, Орос болон Монгол Улсыг хариуцсан захирал Наташа Ханженкова нар оролцсон юм.

ХасБанк нь нийт хөрөнгө, зээлийн багцийн хэмжээгээр Монгол Улсын 4 дэх том арилжааны банк бөгөөд ЕСБХБ-тай 2006 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү синдикат зээлтэй адил хэлбэрийн зээлийг ХасБанканд өмнө нь олгож байсан ба тус зээл нь Монгол Улсад олгож байсан хамгийн анхны синдикат зээл болсон түүхтэй.

ЕСБХБ нь Монгол Улс дахь томоохон хөрөнгө оруулагч бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 92 төсөлд 1.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. ЕСБХБ-ны хөрөнгө оруулалт нь тухайн улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлж,  эдийн засгийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.