Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

19 дүгээр зууны боолын өдрийн тэмдэглэл Японд бэстселлэр болж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

19 дүгээр зууны Америкт боол байсан эмэгтэйн өдрийн тэмдэглэл өнөөдөр Японы зах зээлд хамгийн эрэлттэй ном болоод байна.

1861 онд Харрет Энн Жэкобсын бичсэн “Боол бүсгүйн амьдралд тохиолдсон үйл явдлууд” нэртэй ном “Анна Франкийн өдрийн тэмдэглэл”-ийн хэмжээнд үнэлэгдэж, эрэлт ихтэй байгаа юм. Анх 2013 онд Япон хэлэнд орчуулагдан хэвлэгдсэнээсээ хойш өнөөдрийг хүртэл эрэлт нь буурахгүй байгаа гэнэ.

Уг номыг утга зохиолын орчуулгын ямар ч туршлагагүй Юки Хорикоши гэдэг эмэгтэй очруулжээ.

Тэрээр орчуулсан ном нь яагаад ингэж олны анхаарлын төвд байгааг ойлгохгүй байгаагаа саяхан хэвлэлд ярьсан юм. Анх хэвлэгдсэнээсээ хойш уг ном найман удаа хатуу хавтастай хэвлэгдэж, өнгөрсөн зун зөөлөн хавтастай хувилбар нь дахин хэвлэгджээ.

Номыг анх уран зохиолд тооцож байснаа 1981 онд бодит дурдатгал гэдгийг нь түүхчид баталсан байдаг. Зөөлөн хавтастай хэвлэгдсэн хувилбар нь эхний сардаа 25,000 хувь борлуулагдсан нь Японы хэвлэлийн салбарын хэмжүүрээр бэстселлэрт тооцогдож байна.

Япон улс жендэрийн эрх тэгш байдлаараа дэлхийн 144 орноос 114 дүгээрт жагсдаг, энэ нь нийгмийн эмзэг асуудалд тооцогддог. Уг шалтгаан нь япончуудыг боол бүсгүйн өдрийн тэмдэглэлийг шимтэн уншихад хүргэсэн гэж зарим ажиглагчид таамаглажээ.

 

Эх сурвалж: Independent