Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Алдартай K-pop хамтлагийн гишүүн амиа хорложээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хөвгүүдийн шилдэг хамтлаг SHINee-ийн гоцлол дуучин өчигдөр орой эмнэлэгт ухаангүй хүргэгдсэний дараа амьсгал хураасан тухай тус улсын Ёнхап агентлаг мэдээллээ.

27 настай Ким Жон Хюний үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж цагдаа нар дүгнэсэн байна. Тэрээр өчигдөр орой 18:10 цагийн үед Сөүлийн Чёндамдон дүүрэг дэх түрээсийн орон сууцнаас олджээ.

Кимийн эгч 16:42 цагт дүүгээ амиа хорлох гэж байж болзошгүйг анх шуурхай албанд утастаж мэдэгсэн байна. Эгч нь “Намайг явуулаач. Намайг сайн байсан гэж хэлээч. Сүүлчийн үдэлт” гэсэн үгтэй мессэж дуучин дүүгээсээ хүлээж авсан ажээ.

Цагдаа нарыг ирэхэд Кимийн байрлаж байсан байранд мах шардаг төмөр царан дээр шатсан нүүрс олдсон гэнэ. 2008 онд анхны “The Shinee World” цомгоо гаргаснаас хойш таван гишүүнтэй SHINEE хамтлаг Өмнөд Солонгосын хамгийн алдартай k-pop хамтлагуудын нэг болсон юм.

2011 онд тэд Японы зах зээлийг байлдан дагуулж байв. Тэдний “Replay” цомгийн Япон хэл дээрх хувилбар 100,000 гаруй хувь борлогдож, тус улсад Өмнөд Солонгосын хамтлаг, дуучдын гаргасан дээд амжилтыг тогтоосон юм.

Ким Жон Хюн хамгийн сүүлд энэ сарын эхээр Сөүл хотноо соло концертоо тоглож байжээ. Өмнөд Солонгосын сошиал ертөнцөд k-pop одын араас гашуудсан мэдэгдлүүд урссаар байна.

Эх сурвалж: Yonhap